Улаанбаатарын Үдэш
Ээрэм талын сэвэлзүүр салхи
Эцэж ядраад амарсан ч юмуу
Амраг хосын яриа сонсохоор
Амьсгаа даран чагнасаан ч юмуу
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Учирсан хоёрын яриа ч аядуухан
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Учирсан хоёрын яриа ч аядуухан
Ханш нээсэн дөлгөөн хаврын
Хайраа илчилсэн дулаан орой
Халуун мөрөө түшилцэн налаад
Ханашгүй цэнгэл амсан суухад
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Учралын болзоонд залуус яаруухан
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Учралын болзоонд залуус яаруухан
Шүлгийг: Ч.Пүрэвдорж
Хөгжмийг: С.Сайнжаргал
Охь тэнгэрийн одод үржээд
Орон байрын гэрэл цацраад
Ижил хосын өргөө гэрээс
Итгэл баярын аялгуу дурсанаа
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Угтах ирээдүй нь даанч яруухаан
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Угтах ирээдүй нь даанч яруухаан
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Угтах ирээдүй нь даанч яруухаан
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Угтах ирээдүй нь даанч яруухаан
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Угтах ирээдүй нь даанч яруухаан
Улаанбаатарын үдэш намуухан, намуухан
Угтах ирээдүй нь даанч яруухаан